Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Турк Улсын Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Турк Улсын Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав.

Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг гардуулж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд уламжилж өгөхийг хүслээ. Мөн өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд Туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нотлов.

Дэд Ерөнхийлөгч Фуат Октай, гамшигт нэрвэгдээд буй хүнд цагт хүмүүнлэгийн яаралтай тусламжийг нэн даруй үзүүлсэн орнуудын нэг нь Монгол Улс, Монголын ард түмэн байсан бөгөөд түүнд Туркийн төр, засаг, ард түмэн гүнээ талархаж, байнга дурсаж байх болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгмийн олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж “стратегийн түншлэл”-д хүргэх, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого зорилтуудаа уялдуулж, худалдаа, хоёр талын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц бүтээн байгуулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.

Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд үлэмж нэмэгдүүлж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад онцгой анхаарахын зэрэгцээ, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, түүх, соёлын харилцааг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Дэд Ерөнхийлөгч Фуат Октай нотлов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ХЭГын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 2023-03-15

Мөнх-Эрдэнийг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа 2023-03-15

Цахим гадаад пасспортыг өнөөдрөөс олгож эхэллээ 2023-03-15

Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ 2023-03-15

УИХ ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН ФРАНЦ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2023-03-15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Турк Улсын Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав 2023-03-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзаж байна. 2023-03-16

Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан 2023-03-16

Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна 2023-03-16

Боксын ДАШТ: Б.Мөнгөнсаран эхний ялалтыг авлаа 2023-03-16

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ 2023-03-17