Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа.

Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр тусдаа өргөн мэдүүлэв. Тодруулбал, МАН, ХҮН нэгдэн дээрх хуулийг өргөн барьсан бол АН мөн өөр хувилбараар боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа. 

МАН, ХҮН-ыг төлөөлж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд " Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын зургаан гишүүн ажиллаж, өнөөдөр өргөн мэдүүллээ. Нэгдүгээрт, иргэдийн саналын бараг тал хувь нь парламентын гадна үлдээд байна. Хоёрдугаарт, нийгмийн бүхий л давхаргын байр суурь, хүсэл эрмэлзэл УИХ-д тусгалаа олохгүй байна гэсэн шүүмжлэл олон жил явж ирсэн.

Иймд манай улсад хамгийн тохирох тогтолцоо хэмээн авч үзэж, сонгуулийг 50х50 харьцаатай холимог тогтолцоогоор явуулахаар тогтсон.

Ингэснээр нийгмийн бүлэглэлүүдийн эрх ашиг парламентад тусгалаа олж, хууль тогтоомж боловсронгуй байдлаар батлагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн сонгуулийн явцад оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нь нэмсэн. Зохих хуулиараа сонгууль эхлэхээс жилийн өмнө энэхүү хууль батлагдах ёстой. Ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө батлах шаардлагатай. Бидэнд одоо хоёр сар гаруйн хугацаа үлдсэн байна. Үлдэж буй хугацаанд хуулийн үзэл баримтлалыг тал бүрээс нь хэлэлцэж батална" хэмээв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Европын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхаарууллаа 2023-04-03

Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгох шинэчлэл хийнэ 2023-04-03

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2023-04-03

“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно 2023-04-04

"Мөр Өөд" Эрүүл мэнд, сайн үйлсийн аян "Говьсүмбэр" аймагт үргэлжиллээ. 2023-04-05

Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа. 2023-04-05

Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр монголд авчирлаа. 2023-04-05

БОАЖ Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын Сайдтай уулзав 2023-04-05

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа 2023-04-05

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2023-04-05

Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна 2023-04-06