ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Сөүл баталгааны даатгал” компанийн төлөөлөлтэй уулзлаа

ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Сөүл баталгааны даатгал” компанийн төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр БНСУ-ын Сөүл баталгааны даатгал компанийн дэд захирал Хуан Иы Таг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар талууд даатгагчийн баталгааны үйлчилгээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах, туршлага солилцох боломжуудын тухай ярилцлаа.

Улсын Их Хурлаас өнгөрсөн оны 12 дугаар сард Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 30-аас хэрэгжиж эхэлсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Монголын Үндсэний давхар даатгал” ХК, “Сөүл баталгааны даатгал” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр, манай улс санхүүгийн зах зээлд тодорхой хэмжээний шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Даатгалын баталгааны хувьд олон улсын зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улсдаа нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох үүднээс энэхүү хуулийг санаачилж, батлуулсан. Энэ салбар хөгжихийн хэрээр бүхий л салбаруудад энэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтэрнэ гэж харж байгаа. Тэр хэмжээгээрээ улсын эдийн засаг тэлэх томоохон үүд хаалгыг даатгалын баталгааны үйлчилгээгээр нээж өглөө гэж харж байгаа. Шинэ зах зээл учраас маш их ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна. Олон жилийн туршлагатай танай хамт олон хамтран ажиллаж, туршлагаа хуваалцан тусламж дэмжлэг үзүүлэх болсонд таатай байна хэмээв.

“Сөүл баталгааны даатгал” компанийн дэд захирал Хуан Иы Таг, бид Монгол Улсын давхар даатгалын компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна хэмээгээд даатгалын баталгааны бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд төрийн оролцоо маш их дэмжлэг болдог. Цаашид бодлогын хувьд дэмжин ажиллахыг хүсье. Энэ үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэхийн төлөө шамдан ажиллах болно хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа 2023-04-05

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2023-04-05

Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна 2023-04-06

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял, улсад учруулсан 92 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргалаа 2023-04-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриаллаа 2023-04-06

ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Сөүл баталгааны даатгал” компанийн төлөөлөлтэй уулзлаа 2023-04-06

ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА 2023-04-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай уулзлаа 2023-04-07

Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томиллоо 2023-04-07

БНСУ-ын “К-поп дуучид Монгол Улсад тоглоно 2023-04-10

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2023-04-10