Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томиллоо

Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг оруулж ирлээ.

Өөрөөр хэлбэл, Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томилох тухай асуудлыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд оруулж ирснээ танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлэхдээ Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Учир нь Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хуулийг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэлийг хийхэд Сангийн дэд сайд бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ хэмээн үзсэн. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг эмэгтэй улс төрч удирдах нь илүү дэвшилттэй явдал хэмээн үзэж байгаагаа Ерөнхий сайд онцоллоо. 

Түүнчлэн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын албан тушаалд Б.Тулгыг томилох болсон тухайд түүний Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар төрд ажилласан. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажилласан туршлагыг нь тус тус харгалзан үзсэн гэж Ерөнхий сайд хэлсэн юм. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан ба үүний дараа тангараг өргөх ёслол болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял, улсад учруулсан 92 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргалаа 2023-04-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриаллаа 2023-04-06

ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Сөүл баталгааны даатгал” компанийн төлөөлөлтэй уулзлаа 2023-04-06

ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА 2023-04-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай уулзлаа 2023-04-07

Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томиллоо 2023-04-07

БНСУ-ын “К-поп дуучид Монгол Улсад тоглоно 2023-04-10

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2023-04-10

Солонгос сурагчдыг монгол ахуй, соёлтой танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ 2023-04-10

ШАЛГАЛТААР 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19, 20, 21, 22, 26-НЫ ӨДРҮҮДЭД ДУУСАХ ХУГАЦААТАЙ “MAXIM MOCHA GOLD” КОФЕ ИЛРЭЭГҮЙ 2023-04-12

БНСУ-ын сэтгүүлчид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлав. 2023-04-12