Н.Учрал: Эмнэлгийн 13А маягтыг цахимаар авах боломжтой боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 13А маягтыг цахимаар олгох шийдвэр гаргажээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ тухайд "Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн даатгалын газар, Үндэсний дата төв, Е-Mongolia систем, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл, технологийн төвийн хамтын ажиллагааны үр дүнд 13А маягтыг цахимаар авдаг болж буйг өнөөдөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Е-Mongolia системээс иргэд уг маягтыг өөрсдөө татаж авах юм. Энэхүү маягтын хүчинтэй хугацаа 30 хүртэл хоног байна. Эл хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлэх бололцоог өнөөдрөөс нээлттэй болголоо.
Мөн нийслэлийн хэмжээнд байршсан 14 тооны төрийн үйлчилгээний ХУРДАН цэгээс тус маягтыг татаж авах боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.