Монгол Солонгос сэтгүүлчдийн клубын нээлт болов

Монгол Солонгос сэтгүүлчдийн клубын нээлт болов

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол, Солонгосын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгын хүрээнд "Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клуб"-ын нээлтийг 4-р сарын 26-ны өдөр (Лхагва гарагт) зохион байгуулагдлаа.

"Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клуб"-ийн нээлтэд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү оролцож, хоёр улсын ирээдүйд чиглэсэн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг чухал болохыг онцлоод, цаашид хоёр улсын талаарх мэдээллийг бодитоо хүргэх талаас нь анхаарч ажиллахыг хүслээ.

Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сэтгүүлчдэд зориулж олон нийтэд хүргэх анхны мэдээлэл болгон БНСУ-ын Үндэсний Төмөр замаас хэрэгжүүлж буй “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол холбооны систем суурилуулах төсөл”-ийн талаарх танилцуулга, мөн “Медиа боловсрол”, 'Солонгос- 'Монголын харилцааны хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо' сэдвээр лекц зохион байгууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.