БНСУ-ын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ

БНСУ-ын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын KBS Төслийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр Монголд иржээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна.

Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” гэлээ.

KBS Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун, “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулан солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм. 

Уулзалтаар нийслэлээс кино багийн хамт олонд дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээлээ 2023-04-25

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАД БАРААЛХЛАА 2023-04-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2023-04-26

БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар бригадын генерал Б.Ууганбаярыг шагнажээ 2023-04-26

Солонгос, Куба, Япон, Канадад суух Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ 2023-04-26

БНСУ-ын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ 2023-04-26

БНСУ-ын эко түлшний технологийг Монголд туршихад сайн үр дүн гарсан. 2023-04-27

МУГТ Э.Цэндбаатар мэрэгжлийн аваргын бүсийг авлаа 2023-04-28

БНСУ-ын дэмжлэгээр 6 дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийж байна 2023-04-28

Монгол Солонгос сэтгүүлчдийн клубын нээлт болов 2023-05-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна 2023-05-01