Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа, Улсын Их Хурал  2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэгт,  уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох, ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор заасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргааны нутаг дэвсгэрийн хариуцан зохион байгуулж ажиллахыг холбогдох Засаг дарга нарт үүрэг болгохоор тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно 2023-05-04

ГССҮТ БНСУ-ын эмч нартай хамтран тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ 2023-05-05

Үндэсний их баяр наадмын найруулагчаар Б.Анар ажиллана 2023-05-05

БНСУ-ын Цаг уурын газартай туршлага солилцох, хамтран ажиллах талаар уулзалт хийв 2023-05-05

ТББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ 2023-05-05

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 2023-05-05

БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 2023-05-06

Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форум эхэллээ 2023-05-07

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д сурч буй оюутнуудтай уулзлаа 2023-05-08

Л.Оюун-Эрдэнэ: Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл хийж байна 2023-05-08

МОНГОЛ ЭМЧ НАРЫН БҮТЭЭЛ ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЛЭЭ 2023-05-09