МОНГОЛ ЭМЧ НАРЫН БҮТЭЭЛ ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЛЭЭ
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүрэгт ажлын хажуугаар эрдэм судлалын ажилд цаг заваа зориулан зүтгэж буй эмчлэх, судлах хос морьтой эмч нар дэлхийд үнэлэгдсэн сайхан мэдээг хуваалцаж байна.
Дэлхийн Сэтгэцийн холбооноос энэ сарын 5-7-нд зохион байгуулсан “Innovations in the treatment & psychosocial rehabilitation” олон улсын хурлын ханын илтгэлийн төрөлд Монголын сэтгэцийн судлаач эмч нар амжилттай оролцож, мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийд эх орныхоо нэрийг гаргалаа.
Ханын илтгэлийн төрөлд СЭМҮТ-ийн эмч Т.Саранцэцэг “Some Mental issues of Female Prisoners" судалгааны ажлаар гуравдугаар байр эзэлсэн бол тус төвийн эмч С.Байгалмаа "Some Mental Health Issues of Offenders who Convicted to Drug Related Crimes" судалгааны ажлаар оролцож мөн гуравдугаар байрын эзэн болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.