Реппэр Big Gee эмээ, өвөөгийнхөө хүслийг биелүүлжээ
Өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 28-нд мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн башёд Монголын сүмоч Г.Ган-Эрдэнэ буюу ёкозүна Тэрүнофүжи түрүүллээ.
Манай улсад сүмо бөхийн хорхойтнууд олон бий. Уран мэхийг уралдуулж, ур ухаанаа гайхшруулдаг энэхүү спортын үнэнч үзэгчдийн нэг болох эмээ, өвөөгөө баярлуулах зорилгоо реппэр Big Gee биелүүлжээ. Тэд Монголын сүмоч ёкозүна Тэрүнофүжид хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэж, хамтдаа дурсгалын зургаа татуулжээ.
Эхнэр болон эмээ, өвөөгийнхөө хамтаар аралын Япон орноо ирсэн тэрээр тэмцээний арын хэсэгт зочилжээ. Гэрийн сайн эзэн, хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн аав хэмээн олон нийтэд үнэлэгддэг тэрээр эмээ, өвөөдөө ч мөн ачлалтай сайн хүү ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.