Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд "Алдарт эхийн одон" гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд "Алдарт эхийн одон" гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээжид 2023 оны 05 дугаар сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн одонг гардуулж дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,
  • 21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртлээ.

Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр ийнхүү алдаршууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, төрийн бодлого гэж үздэгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна 2023-05-29

У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг 2023-05-29

Реппэр Big Gee эмээ, өвөөгийнхөө хүслийг биелүүлжээ 2023-05-29

БНСУ-ын Госпел эмнэлэгтэй, Архангай аймгийн ЭМГ хамтран ажиллах гэрээ байгууллаа. 2023-05-29

ЦХХХ-ын сайд Н.Учрал шилэн ажиллагаатай холбооотой мэдээлэл өглөө. 2023-05-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд "Алдарт эхийн одон" гардууллаа. 2023-05-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа 2023-05-30

"Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн сүүлийн тойргийн барилдаанууд болно. 2023-05-30

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа 2023-05-30

МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг дэмжлээ 2023-05-30

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. 2023-05-30