Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Тус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос “Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна.

Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна.

Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв 2023-06-23

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2023-06-23

УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийлээ 2023-06-23

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлууллаа 2023-06-23

“Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо 2023-06-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав. 2023-06-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна 2023-06-26

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан болов 2023-06-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхлаа 2023-06-28

Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ 2023-06-28

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болж байна 2023-06-30