Дэлхий ирэх таван жилд цаг уурын эгзэгтэй босгыг давах хандлагатай байна
Дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амтай тив хэт халалт, хэтэрхий устай хур тунадастай амаргүй зуныг туулж байна.
Энэ сард орсон аадар борооны улмаас Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн зарим хэсэг усанд автаж хөрсний гулгалт үүсч олон хүн амь насаа алдаад байна.
Мөн хэт халалтаас үүдсэн өвлөл, өндөр настнуудын эрүүл мэндэд халтай байна.
-Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд үерийн гамшгийн улмаас 41 хүн амиа алдаж олон хүнийг нүүлгэж шилжүүлж байна. Ерөнхийлөгч Юн Сук "Ийм цаг агаарын үзэгдэл ердийн үзэгдэл болно. Бид уур амьсгалын өөрчлөлтийг хүлээн зөвшөөр түүнтэй тэмцэх арга барилаа өөрчлөх ёстой" гэжээ.
-Япон улсын баруун өмнөд хэсэгт их хэмжээний бороо орсны улмаас үер бууж дор хаяж 6 хүн амиа алдаж олон хүн сураггүй алга болжээ. Японы цаг уурын агентлагийн төлөөлөгч "Өмнө нь хэзээ ч байгаагүй бороо орж байна" гээд гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг дээд зэргээр сонор сэрэмжтэй байхыг уриалав.
-Филиппин, Камбожийн өмнөд хэсэгт үерийн улмаас нийслэл Манила, Пномпен зэрэг томоохон хотуудын тээврийн хөдөлгөөн байхгүй болохоос эхлээд Энэтхэгийн хойд мужуудад орсон бороо олон арван хүний амийг авч одсон гэж албаныхан мэдээлэв.
7-р сарын 10-ны өдөр нийслэл Дели хотод 40 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их бороотой өдөр тохиолоо гэж эрх баригчид мэдэгдэв. Хүчтэй аадар бороо олон сургуулийг хааж, олон хүнийг хоргодох байргүй болгожээ.
-Хятадын зүүн хойд хэсэгт байрлах цаг уурын станц 52.2 хэм халж дээд амжилт тогтоосон бол Японд агаарын температур цельсийн 39.7 хэм хүртэл нэмэгдсэн байна.
Бээжин хотод 7-р сарын эхээр агаарын температур 40 хэмээс хэтэрсэн халуун байсан бол өмнөд хэсэгт орших Чунцин хот үерийн гамшигт нэрвэгдээд байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас жил бүр гаргадаг цаг уурын мэдээнд, дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс дээш өссөөр байгаа тул ирэх таван жилд дэлхий цаг уурын эгзэгтэй босгыг давах хандлагатай байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.