“МонгоОлон улсын контент бүтээгчид Монголд чуулна

“МонгоОлон улсын контент бүтээгчид Монголд чуулна

Олон улсын контент бүтээгчдийн их цугларалт “Nas Summit-2023” чуулга уузалт ирэх наймдугаар сарын 19-нд манай улсад болох талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд БОАЖЯ, Соёлын яам хамтран зохион байгуулах тус үйл ажиллагаанд олон улсад олон сая дагагчтай контент бүтээгч Нусейр Ясины “Nas Daily” багийнхан манай улсад ирж хамтран оролцох аж. Тодруулбал, “Nas Summit-2023”-д дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгч оролцож Монгол Улс руу чиглэсэн томоохон контент бүтээх арга хэмжээ болно хэмээн мэдээлж байна.

Үүнд Youtube сувагт олон сая дагагчтай, олон улсын 20 гаруй контент бүтээгч илтгэл тавин оролцох аж. Энэ хэмжээгээр Монгол Улсад зохион байгуулсан “Nas Summit-2023” чуулга уулзалтын дараа манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаагаа зохион байгуулагч нар илэрхийлж байна.
Олон улсын контент бүтээгч нар Монголд байх хугацаандаа манай орноор аялж,  “Нүүдэлчин Монгол-2023” соёлын биет бус өвийн их наадамд зочлон Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж түүгээр контент бүтээж дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх боломжийг олгох аж.

Контент бүтээгчдийн дээд хэмжээний уулзалт нь мөн дотоодын контент бүтээгч нарт олон улсад хамтран ажиллаж, дэлхий, бүс нутгийн хэмжээнд брэндийн хэлцэл байгуулах завшаан болох бөгөөд дотоодын контент бүтээгчид олон улсын илтгэгчидтэй нэг тайзан дээр гарснаар олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэх боломжтой болно гэдгийг дуулгаж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол, Солонгосын бизнес уулзалтаар “Янзтай ясны шөл” экспортын эрхээ баталгаажуулав 2023-07-18

Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагууд НОК-т хандив өгөв 2023-07-20

БНСУ-ыг зорих оюутнууд хэлний сургалтад хамрагдаж байна 2023-07-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа 2023-07-26

БНСУ-ын Масан их сургуулийнхан БТСУХ-нд зочиллоо 2023-07-26

“МонгоОлон улсын контент бүтээгчид Монголд чуулна 2023-07-27

Амиа алдсан иргэдийн ар гэрт 2 өрөө байр олгохоор шийдвэрлэлээ 2023-08-06

Зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй 2023-08-09

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа 2023-08-09

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ 2023-08-16

БНСУ-ын Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана. 2023-08-16