Монгол, Солонгосын бизнес уулзалтаар “Янзтай ясны шөл” экспортын эрхээ баталгаажуулав
Монгол Улс, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн нүүр тулсан В2В уулзалт Үндэсний баяр наадмын өмнөх өдөр боллоо.
“Сигма Монголиа” компани МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан уулзалтад БНСУ-ын Умард Чүнчонбүк мужийн засаг захиргааны удирдлагууд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Уулзалт хоёр улсын гадаад худалдааг дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор болсныг зохион байгуулагч нар мэдээллээ.
Уулзалтад БНСУ-ын Умард Чүнчонбүк болон Бусан мужийн нийт 20 компани, Монгол Улсын 30 гаруй ААН компани оролцож хамтын ажилгааны талаар санал солилцов.
Уулзалтаар “MonCertf” компанийн гарааны бизнес болох “STS Foods”-ын үйлдвэрлэж буй “Янзтай ясны шөл” гадаадын зах зээлд гарах үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тодруулбал, тус бүтээгдэхүүн ОХУ, БНСУ-ын зах зээлд экспортлох эрхээ баталгаажуулж, улмаар нетворкинг хийж, Вьетнам улс руу гарахаар боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.