Чехэд амьдарч буй монгол иргэдийн анхааралд!
Чехэд ойрын хэдэн өдөр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Чехийн хэвлэл мэдээлэл, ус цаг уурынхны өгч байгаа мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг анхаарч мөрдөхийг хүсье. Ялангуяа үүл багатай, хурц нартай тул онцгой анхаарах шаардлагатай.
Иймд иргэд эрүүл мэнддээ анхаарч, хоол унд, явдал суудлаа зохицуулахыг зөвлөж байна. Олноороо, хэсэг бүлгээрээ гол, нуурын ойр орчим зугаалах хэрэг гарвал сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.
Мөн бага насны хүүхдийг машин тэргэндээ орхиж (air condition-той байсан ч) хэрхэвч болохгүйг Прага дахь ЭСЯ-наас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.