Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

· Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.

· “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  Улаанбаатар хотноо 2023 наймдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах Монгол Улс, АНУ хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VII хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.   

· Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

· Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баталлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана. 2023-08-16

Чехэд амьдарч буй монгол иргэдийн анхааралд! 2023-08-16

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг үүрэг болгов 2023-08-16

СӨХ дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав 2023-08-21

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл 62.3 хувьтай байна 2023-08-22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-08-24

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Номин худалдааны төвөөс эхлүүллээ 2023-08-25

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд! 2023-08-28

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна 2023-09-01

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-09-01

Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ 2023-09-05