Б.Энхбаяр: Сүүлийн үед асар их мөгийг цутгаж байна хэвлэл мэдээлэл рүү !!!

Б.Энхбаяр: Сүүлийн үед асар их мөгийг цутгаж байна хэвлэл мэдээлэл рүү !!!

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.11.07/ хаалттай горимоор хуралдаж байна. Хуралдаан хаалттэй горимд шилжхээс өмнө тус Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Түр хороо долоодугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хорооны даргаар намайг томилсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон боловч гурав нь намайг томилогдсоны дараа гарсан. Түүнээс хойш 12 хянан шалгагч томилсон. "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компанийн анх байгуулагдсан цагаас эхлэн 10 гаруй жилийн бүх баримтыг шалгана. Бидний батлах гэж буй хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгнө. "Эрдэнэс Тавантолгой" компанид 2,000 худалдан авах ажиллагаа болсон байна. Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хянан шалгагчид Өмнөговь аймагт ажиллаж, нотлох баримтуудыг авчирч байгаа.Нотлох баримт гаргаж өгөхгүй асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байна. Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой нэлээд материал гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Шинжээч газар дээр нь ажиллаж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй. Тээвэр, борлуулалттай хамааралтай компаниудын мэдээллийг УБЕГ-аас гаргуулна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэрлэлт хийсэн байна. Шалгалтын үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдана. Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна" хэмээлээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд бараг үлдээгүй 2023-11-07

ДАШТ-д түрүүлсэн Монголын даамчид эх орондоо ирлээ 2023-11-07

“Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна 2023-11-07

“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч байна 2023-11-07

Цахим орчинд “Зиндаа” нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ 2023-11-07

Б.Энхбаяр: Сүүлийн үед асар их мөгийг цутгаж байна хэвлэл мэдээлэл рүү !!! 2023-11-08

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 2023-11-08

“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ 2023-11-09

Нэг аяга cүү кальцийн өдрийн хэмжээний 28 хувийг хангадаг 2023-11-10

Зарим чиглэлийн хот хоорондын тээвэр хуучин "Драгон" төвөөс явахаар боллоо 2023-11-12

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв. 2023-11-12