Цахим орчинд “Зиндаа” нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ

Цахим орчинд “Зиндаа” нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлж, тэдний гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээдүүд нь ихэвчлэн нэг нутаг, нэг сумын иргэд байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байдаг.

Иймд үүнийг сонирхогч иргэн Та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОБЕГ-аас худал мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа 2023-11-06

Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд бараг үлдээгүй 2023-11-07

ДАШТ-д түрүүлсэн Монголын даамчид эх орондоо ирлээ 2023-11-07

“Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна 2023-11-07

“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч байна 2023-11-07

Цахим орчинд “Зиндаа” нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ 2023-11-07

Б.Энхбаяр: Сүүлийн үед асар их мөгийг цутгаж байна хэвлэл мэдээлэл рүү !!! 2023-11-08

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 2023-11-08

“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ 2023-11-09

Нэг аяга cүү кальцийн өдрийн хэмжээний 28 хувийг хангадаг 2023-11-10

Зарим чиглэлийн хот хоорондын тээвэр хуучин "Драгон" төвөөс явахаар боллоо 2023-11-12