Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.

Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын индексээр бид хаана байгаагаа хэмжиж ирсэн. Тэгвэл 2022 онд 21 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн нөхцөл байдал, зөрчил ямар байгааг баримтжуулан, арга хэмжээ авч сайжруулахын тулд анх удаа Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнаж, илтгэж эхэлсэн” талаар дурдлаа.

Цаашид Засгийн газраас:

1. Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.
3. Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлуудыг хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах, ардчилсан нийгмийн бүтцийг байгуулах ажлууд эрчимтэй хийгдсээр ирсэн юм. Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж буй гэдгийг форумын үеэр хэлэлцлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ. 2023-12-07

ШШГЕГ: Б.Ганхуягт хордлогын шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал тогтвортой байна 2023-12-07

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн 2023-12-07

БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа 2023-12-08

Хүчтэй шуурганы улмаас орон нутагт автомашин салхинд өнхөрч онхолджээ 2023-12-08

Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна. 2023-12-08

Маргааш “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно. 2023-12-08

Ж.Ганбаатар: БНХАУ-аас захиалсан 31500 тонн дизель түлш өнөөдөр хилээр орж ирнэ 2023-12-11

Хоёрдугаар шатны "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-д 300 гэрчийг дуудлаа 2023-12-11

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлнэ 2023-12-11

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 2023-12-12