БНСУ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн захирал Рю Им Чол-ыг "Найрамдал" медалиар шагнажээ
Энэ сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Ж.Оюунбаатар БНСУ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн захирал Рю Им Чол-ыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 0073 дугаар батламж бүхий найрамдал медалийг гардууллаа.
Энэ үеэр төвийн болон орон нутгийн албан хаагчдын мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд Элчин сайдын яам болон Нутгийн удирдлагын хөгжлийн хүрээлэн ирэх онд ч үргэлжлүүлэн идэвхтэй ажиллах талаар санал солилцлоо.
Захирал Рю Им Чол нь өөрийн байгууллагын гүйцэтгэх ажилтнаас удирдах албан тушаалтнаар өнөөг хүртэл ажилласан хугацаандаа Монгол Улсын Удирдлагын академи зэрэг төрийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлсэн болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.