БНСУ-ын визтэй холбоотой худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

БНСУ-ын визтэй холбоотой худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

БНСУ-д   хууль   бусаар   оршин   суугаа   иргэдийг   визтэй   болгох,   мөн   богино хугацааны “С” төрлийн визний ангиллыг “G”  төрлийн визний ангилал руу өөрчилнө гэсэн байгууллага, хувь хүмүүс олширч, байрны гэрээ болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, БНСУ-ын Цагаачлалын албанд оршин суух (G-1) виз мэдүүлэхэд зуучлах  үйлдэл  хийж  байгаа  нь холбогдох байгууллагын  шалгалтаар илэрч байна. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирогч болоод зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх асуудал гарч байна. 

БНСУ-ын   Хууль   зүйн   яамны   Цагаачалын   албанаас   хууль   бус   байгууллага, хувь   хүмүүсийн   үйл   ажиллагааг   үндсээр   нь   таслахад   мөрдөн   шалгах   ажиллагааг идэвхтэй   явуулахаас   гадна   зуучлуулсан   гадаад   иргэдийг   “Цагаачлалын   хяналтын тухай   хууль”-ийг   зөрчсөн   гэх   үндэслэлээр   албадан   нутаг   буцаан   хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд байна.  

Иймд иргэд Та бүхэн дээрх төрлийн   гэмт хэргийн хохирогч болохоос болгоомжилж, албаны эх сурвалжгүй,   худал ташаа мэдээлэлд автахгүй  байхыг зөвлөж байна. 

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн захирал Рю Им Чол-ыг "Найрамдал" медалиар шагнажээ 2023-12-16

БНСУ-ЫН ГҮАНЖҮ ХОТОД "ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ" үзүүлнэ. 2024-01-16

БНСУ-д оршин суугаа эхчүүдийн анхааралд 2024-01-23

БНСУ дахь Монгол цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч Ч.Отгонтуяаг “Алтан гадас” одонгоор шагнажээ 2024-03-08

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 2024-04-16

БНСУ-ын визтэй холбоотой худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. 2024-05-01

БНСУ-д ажиллаж буй гадаад иргэдэд дэмжлэг үзүүлэх төвүүдийн мэдээлэл 2024-05-08

"Солонгост сурцгаая" боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана. 2024-05-08

БНСУ-д суугаа ЭСЯ-ны байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө. 2024-05-15

БНСУ-ын ЭСЯ-наас <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> зохион байгуулана. 2024-05-15

БНСУ-ын Сөүл хотын Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны талаар 2024-06-01