БНСУ-ын “SMART ENERGY PLATFORM” нэгдэлтэй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

БНСУ-ын “SMART ENERGY PLATFORM” нэгдэлтэй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар, “SMART ENERGY PLATFORM” (SEP) нэгдлийн гүйцэтгэх захирал Dong Hoon Hyun нар эко аж үйлдвэрийн паркт хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн захирал Р.Дагва, “Smart energy platform” нэгдлийн гүйцэтгэх захирал холбогдох удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэхүү хамтын ажиллагааг нийслэлийн зүгээс бүх талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“SMART ENERGY PLATFORM” нэгдэл компани нь шинэ дэвшилтэт, ухаалаг технологид суурьлан хүлэмжийн хийг багасгах олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллга бөгөөд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.

Хамтын ажиллагааны үр дүнд хүлэмжийн буюу нүүрстөрөгчийн хийг багасгаж бууруулахад хувь нэмрээ оруулж, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод нийлүүлэх боломж бүрдэж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гацуур модыг алим, самар зэргээр чимдэг байжээ. 2023-12-29

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ 2023-12-30

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана 2023-12-30

Н.Учрал: Тулаад ирсэн зовлонг туулаад гарах нь хүний зөвхөн дотоод сэтгэлд байдаг шүү. 2023-12-30

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2023-12-30

БНСУ-ын “SMART ENERGY PLATFORM” нэгдэлтэй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-12-30

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2023-12-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ 2024-01-01

2024 ОНЫ ОРДУУДЫН ЗУРХАЙ. 2024-01-01

ӨНӨӨДРӨӨС МӨРДӨГДӨХ ШИНЭ ХУУЛИУД... 2024-01-01

Гавьяат тамирчин Н.Төгсцогтийг хар тамхины хэргээр саатуулжээ. 2024-01-02