Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2024 оны нэгдүгээр сарын 8-наас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль мөрдөгдөх юм байна.

● Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана.

Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана. Хязгаарлах захиргааны тодорхой аргууд хэрэглэж байж түгжрэлийн эсрэг бодитойгоор тэмцэнэ хэмээн Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

"Нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орнуудын авто замын түгжрэлтэй тэмцэж ирсэн бодлоготой адил арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм. Журмууд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын хурлаар батлагдахаар олон нийтэд мэдээлнэ" гэв.

Түүний мэдээлснээр Улаанбаатарын зам дээр жилд дунджаар 20,000 осол гардаг байна. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ 2023-12-30

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана 2023-12-30

Н.Учрал: Тулаад ирсэн зовлонг туулаад гарах нь хүний зөвхөн дотоод сэтгэлд байдаг шүү. 2023-12-30

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2023-12-30

БНСУ-ын “SMART ENERGY PLATFORM” нэгдэлтэй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-12-30

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2023-12-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ 2024-01-01

2024 ОНЫ ОРДУУДЫН ЗУРХАЙ. 2024-01-01

ӨНӨӨДРӨӨС МӨРДӨГДӨХ ШИНЭ ХУУЛИУД... 2024-01-01

Гавьяат тамирчин Н.Төгсцогтийг хар тамхины хэргээр саатуулжээ. 2024-01-02

ГХЯ: Японд болсон газар хөдлөлтөд монгол иргэд өртөөгүй 2024-01-03