БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна.

БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна.

БНСУ-ын Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны 4 дүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэв.

Үүнд:

1.БНСУ-ын аялал жуулчлалын салбар, тухайлбал зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Ганвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулна.

2.Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч ажиллуулж байхаар журамлав.

Энэхүү журам нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны 2 дахь ээлжийн зөвшөөрөл батлагдсаны дараа буюу 2024 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөдөлмөрийн гэрээт Е-9 визээр ажиллах эмэгтэй ажилчдын квот нэмэгдэх давуу тал бий болж байна.

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын АН-ын дарга Ли Жэ Менийг иргэдтэй уулзах үеэр биед нь халджээ 2024-01-02

БНСУ-ын нийслэлд Сөүл хотод 40 жил ороогүй их цас унажээ 2024-01-02

БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ 2024-01-02

БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ. 2024-01-04

БНСУ-ын Сувон хотод Монголын иргэн найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ.  2024-01-04

БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна. 2024-01-05

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. 2024-01-06

БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ 2024-01-07

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна  2024-01-08

Талийгаач И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хоёр эмэгтэйг баривчилжээ. 2024-01-08

БНСУ-ын Сөүлийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг анхаарууллаа 2024-01-09