БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ

БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ

БНСУ-ын аж үйлдвэрийн яамнаас шинэ оны эхний өдөр гаргасан судалгаагаар өнгөрөгч 2023 онд Өмнөд Солонгосын экспортын хэмжээ 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Мөн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамдуудын нэгтгэсэн тоо баримтаар өнгөрсөн онд 632 тэрбум америк долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Импорт ч мөн ялгаагүй 2023 онд 12,1 хувиар буурч, Өмнөд Солонгосын худалдааны ашгийн хомсдол 10 тэрбум долларт хүрээд байна. Азийн гурав дахь том эдийн засагтай орны гадаад худалдааны эргэлт ингэж сулрахад өнгөрсөн онд болсон дэлхийн эдийн засгийн хэд хэдэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж тус улсын яамдууд мэдээлж байна.

Өнгөрсөн онд олон улсад мөнгөний хатуу бодлого нэлээд эрчимжсэн, мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын эдийн засгийн өсөлт удаашралтай байсан нь БНСУ-ын эдийн засаг, тэр дундаа экспорт буурахад нөлөөлсөн голлох шалтгаан болж байна. Хэдийгээр өнгөрсөн оны экспортын хэмжээ бүхлээрээ буурсан ч гэлээ тус улсын үйлдвэрлэдэг автомашины экспорт харин тогтвортой байсныг засгийн газрын тайланд дурдсан байна. Олон улс дахь хагас дамжуулагчийн эрэлт аажмаар сэргэж байгаа нь автомашины экспорт тогтвортой байх гол үндэс болсон байна. 2023 оны 12-р сард л гэхэд автомашины экспорт өмнөх сарынхаасаа 5,1 хувиар өссөн нь гурав дахь сардаа дараалж өсөж байгаа үзүүлэлт юм байна. Өмнөд Солонгосын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох экспорт нь бүтэн жилийн зургаараа буурсан үзүүлэлттэй байгаа ч өнгөрсөн оны 10-р сард эргэж алгуур сэргэж эхэлсэн гэж Ёнхаб агентлаг дурдсан байна. Харин импортын хувьд 2023 оны 12-р сард 2022 оны мөн үетэй харьцуулахад 10,8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний илүүдэл 4,5 тэрбум долларт хүрэхэд нөлөөлсөн байна. Үндсэндээ Өмнөд Солонгосын гадаад худалдааны эргэлтэд одоогийн байдлаар экспорт нь импортоосоо давсан үзүүлэлттэй байна. Үүнд голлох үүргийг гүйцэтгэж байгаа хагас дамжуулагчаас гадна чипний экспорт ч мөн оны төгсгөлд их хэмжээгээр буюу 21 хувиар өссөн байна. Түүнчлэн гар утасны зах зээл тэлж, хиймэл оюун ухааны салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа тул нийт экспорт энэ онд аажмаар өснө гэж эдийн засагчид хүлээж байгаа юм байна. Ирэх онд мөн гангийн экспорт өсөх төлөвтэй гэж аж үйлдвэрийн яамнаас нь мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурч байгааг олон талаас нь судалж шийдэх ёстой гэв 2023-12-28

Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ. 2023-12-28

БНСУ-ын нийслэл Сөүл хотод их хэмжээний цас орохыг өнөөдөр анхаарууллаа. 2023-12-30

БНСУ-ын АН-ын дарга Ли Жэ Менийг иргэдтэй уулзах үеэр биед нь халджээ 2024-01-02

БНСУ-ын нийслэлд Сөүл хотод 40 жил ороогүй их цас унажээ 2024-01-02

БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ 2024-01-02

БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ. 2024-01-04

БНСУ-ын Сувон хотод Монголын иргэн найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ.  2024-01-04

БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна. 2024-01-05

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. 2024-01-06

БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ 2024-01-07