"Улаанбаатар амьтны хүрээлэн" дахин ажиллахаар боллоо

"Улаанбаатар амьтны хүрээлэн" дахин ажиллахаар боллоо

2017 онд хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлэх хүслээр залуус нэгдэж 12 сарын 29-нд Улаанбаатар амьтны хүрээлэнгийн үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байжээ. Гэвч Улаанбаатар амьтны хүрээлэн 2023 оны 12-р сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсныг албан ёсоор мэдэгдэл гаргасан. Улмаар амьтдаа сайн хүнд үрчүүлж, бусад зүйлсийг худалдаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж байсан. Улаанбаатар амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа үргэлжлэхээр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт жилийн дөрвөн улирал ажиллаж эхэлж буйгаа хэллээ. Тус хүрээлэнгийн удирдлагуудын зүгээс “Бид үйл ажиллагаа дахин явуулахаар боллоо. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсноо дуулгахад таатай байна. 2024 оны 01 сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана. Биднийг дэмжсэн Хүүхдийн паркийн хамт олондоо маш их баярлалаа” гэж мэдэгдэл бичжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дөрвөн өнгийн бөмбөгөр байшин дотор үйл ажиллагаа явуулах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.