Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой

Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой

Оршин суугаа газрын хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгахыг УБЕГ-аас санууллаа. Ингэснээр өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байгаа эсэхийг цахимаар шалгах юм.

www.burtgel.gov.mn цахим хуудаст нэвтрэн “Байнга оршин суугаа хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгах” цонхоор эсхүл www.check.burtgel.gov.mn холбоосоор хандана.

Өөрийн регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллээ оруулан "Илгээх" товчийг дарна. Илгээх товчийг дарснаар танд тус оршин суух хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэл харагдах юм байна.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл буруу бол мэдэгдэх” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх, мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулна.

Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэдийн бүртгэл буюу "Сонгогчдын нэрийн жагсаалт" дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтэд ил тод гарч эхэлнэ.

Хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв 2024-01-11

Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ 2024-01-11

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-01-11

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-01-12

Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ. 2024-01-12

Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой 2024-01-12

БНСУ, Польш, Швед Улсад суух Элчин сайдыг болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилохыг дэмжлээ 2024-01-12

Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ 2024-01-12

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР /Е-9/ СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН, АЖЛЫН САНАЛ ИРСЭН ИРГЭДИЙГ ИЛГЭЭСЭЭР БАЙНА. 2024-01-13

Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт эхэллээ 2024-01-13

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2024-01-14