Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ

Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масаруг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилтыг дурдаж талархал илэрхийлэв. 

Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны хүрээнд МУИС, ШУТИС, ХААИС-ийн 26 баг Япон улсын 60 гаруй их сургууль, хүрээлэнтэй хамтран ажилласан. Үүний үр дүн, судалгааны лабораториудын шинэчлэл, эрдэмтэн судлаачдын чадавхид тулгуурлан  дараагийн үе шатыг эхлүүлэх шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

Талууд төслийн үр дүнг өргөжүүлэн Монгол Улсын өмнө тулгамдаж буй бодит асуудлуудыг шийдэхэд чиглэсэн ахисан түвшний сургалтыг чанаржуулах, судалгаа-туршилт, үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашид төслийг хамтран үргэлжлүүлэхээр тохиров.

Элчин сайд Хөгжлийн гол тулгуур болох хүний хөгжил, боловсролын салбарт хамтран ажиллахаа илэрхийлж, үүний эхлэл болгон Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад таатай байгаагаа хэллээ. Төр, хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа (PPP)-г эрчимжүүлэхээр талууд тохиров. Мөн

-Коосэн тогтолцоотой сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх

-ЖАЙКА-тай хамтран мэргэжлийн боловсролын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

-Тусгай хэрэгцээт залуучуудад зориулсан мэргэжлийн боловсролын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

-Япон Улсын буцалтгүй тусламжаар бага дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга барих төслийг эхлүүлэх

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд квот олгох чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-01-11

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-01-12

Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ. 2024-01-12

Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой 2024-01-12

БНСУ, Польш, Швед Улсад суух Элчин сайдыг болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилохыг дэмжлээ 2024-01-12

Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ 2024-01-12

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР /Е-9/ СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН, АЖЛЫН САНАЛ ИРСЭН ИРГЭДИЙГ ИЛГЭЭСЭЭР БАЙНА. 2024-01-13

Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт эхэллээ 2024-01-13

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2024-01-14

Бразил Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав 2024-01-15

“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ 2024-01-15