“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа Улсын их дэлгүүрийн 7 давхарт нээгдээд байна.

Малчдын хоршоо, үндэсний үйлдвэрлэгч нар хамтран гаргаж буй уг үзэсгэлэн худалдаа нь малчны хотноос гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зуучлагч нарын гар дамжихгүйгээр үйлдвэрт нийлүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр хүргэж буйгаар онцлогтой аж.

Улмаар экспортод гаргах бүтээгдэхүүнийг танилцуулж байна гэдгийг зохион байгуулагч нар хэлж байна. Жишээ нь, аяганы уут гэхэд арьс ширийг бэлтгэн нийлүүлсэн малчдын мэдээллийг тухайн бүтээгдэхүүнийг стандартын дагуу боловсруулсан үйлдвэрлэгчийн эх сурвалжтай багт багтаасан, чанарын сертификат, QR кодтой аж.

Уг бүтээгдэхүүнийг гадаад хэдийнэ гаргаад буйг үйлдвэрлэгч С.Гансүх, Ш.Отгонсүрэн нар хэлж байна. “Хариуцлагатай нүүдэл” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд ийнхүү байгаль орчинд ээлтэй, буцаад малчдад үр өгөөжөө өгөх үндэсний эко бүтээгдэхүүнийг аймаг, орон нутгийн 12 хоршоо нэгдэн нийслэлийн хэрэглэгч нарт дэлгээд байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй “Ногоон алт-дундын хоршоо” сарлагийн хөөвөр, торомын ноосон бүтээгдэхүүн зэрэг Их Британи, Итали, Непал зэрэг улсад экспортод гаргаж буй бүтээгдэхүүнээ улаанбаатарынханд дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцож байгаа хоршоологчид хамтран цаашид Шанхай хот, Парист дэлгүүрээ нээх гэж байгаагаа хэллээ.

 

“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, ХХААХҮ-ийн төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцож, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаа, “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ 2024-01-12

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР /Е-9/ СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН, АЖЛЫН САНАЛ ИРСЭН ИРГЭДИЙГ ИЛГЭЭСЭЭР БАЙНА. 2024-01-13

Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт эхэллээ 2024-01-13

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2024-01-14

Бразил Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав 2024-01-15

“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ 2024-01-15

Автомашин хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүллээ 2024-01-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо 2024-01-16

Талийгаач дүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр явж байсан эмэгтэй амь насаа алджээ 2024-01-16

Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна 2024-01-16

ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа 2024-01-16