Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй энэ сарын 17-нд уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаас хойш Ерөнхий сайд Хан Дог Сүтэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын чухал "гуравдагч хөрш", Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж байгааг онцлов.

Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ эхэлж, Монгол, Солонгосын Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг өндрөөр үнэлэв. Түүнчлэн хоёр улсын иргэдийн солилцоо, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд тэмдэглэж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” хэрэгжүүлэх цаг болсон 2024-01-16

Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2024-01-17

Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ 2024-01-18

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа 2024-01-18

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА 2024-01-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзлаа 2024-01-18

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа 2024-01-18

Ц.Даваасүрэн: Улстөрчийн захиалгад өртөж, өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаарай 2024-01-18

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа 2024-01-19

Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо 2024-01-19

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.  2024-01-19