БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамжийн газрын судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга Жу Хён Кютай өчигдөр уулзалт хийлээ.

 

Уулзалтаар Е-9 хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн мэдээллийн бааз бүхий цахим санг үүсгэх, албан хэрэгцээнд шаардлагатай статистик тоон мэдээллийг салбар тус бүрээр гарган цаг алдалгүй нэг эх сурвалжаас боловсруулан иргэд, олон нийтэд хүргэх, цаашилбал, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах тухай санал солилцов. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн монгол иргэдийн ослын шалтгааныг бүс нутаг, ажил мэргэжлээр нарийвчлан тодорхойлох ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

 

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газар нь үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоон, осолд орсон иргэдэд даатгалын нөхөн төлбөрийг олгодог байгууллага бөгөөд манай төвтэй 2021 оны 6 дугаар сараас хойш хамтран ажиллаж байна. Тус байгууллага 2004-2023 оны хооронд Монгол Улсын 3,947 иргэнд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 51,132,528,030 воныг олгожээ гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2024-01-17

Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ 2024-01-18

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа 2024-01-18

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА 2024-01-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзлаа 2024-01-18

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа 2024-01-18

Ц.Даваасүрэн: Улстөрчийн захиалгад өртөж, өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаарай 2024-01-18

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа 2024-01-19

Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо 2024-01-19

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.  2024-01-19

Бусдын гар утас, гадуур хувцсыг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг саатуулжээ 2024-01-20