Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байхыг анхааруулж байна.

Тодруулбал, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. 

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, 

-Шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзахгүй хүнгүй үлдээхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Даваасүрэн: Улстөрчийн захиалгад өртөж, өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаарай 2024-01-18

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа 2024-01-19

Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо 2024-01-19

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.  2024-01-19

Бусдын гар утас, гадуур хувцсыг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг саатуулжээ 2024-01-20

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна 2024-01-20

УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа 2024-01-22

Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо 2024-01-22

НОБГ: 14 иргэний амь нас, 1 тэрбум 689 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа 2024-01-22

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар намын жагсаалтаар 48, 13 тойргоос 78 гишүүн сонгоно 2024-01-22

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхны хурлаа хийж, даргаа сонголоо 2024-01-22