УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа

УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна.

Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлэв.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн. Ингэснээр хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдсэн. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” гэлээ.

УОК-оос зам даваа гаргахад шаардлагатай Авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа 2024-01-19

Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо 2024-01-19

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.  2024-01-19

Бусдын гар утас, гадуур хувцсыг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг саатуулжээ 2024-01-20

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна 2024-01-20

УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа 2024-01-22

Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо 2024-01-22

НОБГ: 14 иргэний амь нас, 1 тэрбум 689 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа 2024-01-22

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар намын жагсаалтаар 48, 13 тойргоос 78 гишүүн сонгоно 2024-01-22

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхны хурлаа хийж, даргаа сонголоо 2024-01-22

“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна 2024-01-22