БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрэгтэйг шалгах явцад нас барсан гэсэн бүртгэлтэй байжээ.

БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрэгтэйг шалгах явцад нас барсан гэсэн бүртгэлтэй байжээ.

Согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдсан 50 гаруй насны иргэн байцаалтын явцад 13 жилийн өмнө нас барсан гэж бүртгэгдсэн иргэн байжээ.

БНСУ-ын Кёнги аймгийн Пажугийн цагдаагийн газраас өнөөдөр буюу 22-ны өдөр 50 гаруй насны иргэн А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу жолооны үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагджээ. Тухайн иргэнийг байцаах явцад иргэн А-с хувийн мэдээллийг асуухад  огт бүртгэлгүй регистрийн дугаарыг дахин дахин хэлсээр байсан аж. Улмаар байцаалтыг лавшруулан шалгахад иргэн А нь 2011 онд насбарсан хэмээн албан ёсоор бүртгэгдэж регистрийн дугаарын бүртгэлээс устгагдсан байсныг олж тогтоожээ. 
Ар гэрийнхэн нь сураггүй алга болсон гэж мэдээлснээс хойш 5 жилийн дотор уг хүн олдоогүй, холбоо бариагүй бол нас барсанд тооцдог аж.
Цагдаагийн албанаас "Иргэн А нас барсан гэж бүртгэгдсэнээ өөрөө мэдээгүй, шаргуу ажлаа хийн амьдарч байсан гэж мэдэгдсэн байна.
Цагдаагийн газар иргэн А-н иргэний үнэмлэхийг сэргээх болон түүнийг яагаад насбарсан гэж бүртгэсэн талаар дахин нягт судлахаар төлөв ажиллаж байна" гэж мэдэгдлээ. 
Эх сурвалж: @yonhap_news

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос дуунаас хурдан баллистик пуужинг амжилттай туршжээ. 2024-01-15

Солонгос хоорондын харилцаа хариуцсан агентлагуудыг татан буулгажээ 2024-01-17

БНСУ, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийжээ 2024-01-18

Хойд Солонгос К-драма үзсэн хүүхдүүдэд ял оноож буй бичлэг цацагджээ 2024-01-19

"Hyundai Motor" компани литийг Хятадын ханган нийлүүлэгчээс авах гэрээ байгуулжээ. 2024-01-20

БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрэгтэйг шалгах явцад нас барсан гэсэн бүртгэлтэй байжээ. 2024-01-22

Умард Солонгос Шар тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харважээ. 2024-01-24

БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас амиа алдсан гурван албан хаагчид эмгэнэл илэрхийлжээ 2024-01-26

БНСУ-ын бизнесмэн Хятадад зорчих үеэрээ саатуулагджээ. 2024-01-26

БНСУ-д “Galaxy S24” утас урьдчилсан захиалгаар 1.2 сая гаруй ширхэг зарагджээ 2024-01-27

БНСУ, АНУ кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ 2024-01-27