БНСУ, АНУ кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ
Өмнөд Солонгос, АНУ кибер аюул заналын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам баасан гарагт мэдэгдэв.
Нэгдүгээр сарын 15-26-ны хооронд болсон сургуулилалт нь кибер аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээний удирдамж, хакерын халдлагын талаарх мэдээллийг солилцоход хоёр орны төлөөлөгчдийг сургахад голчлон анхаарсан байна.
Цаашид хоёр орон кибер аюулгүй байдлын сургуулилалт, мэргэжлийн сургалт, техник технологийн солилцоог өргөжүүлж, кибер салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж тус яам мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.