Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо.

Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин, дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

В, С ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна 2024-02-05

П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгоод байна. 2024-02-06

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 2024-02-06

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ 2024-02-06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав 2024-02-06

Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа 2024-02-06

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлжээ 2024-02-06

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа 2024-02-07

Өнөөдөр, маргааш зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлана 2024-02-07

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үзэгч, дэмжигчдээсээ урам хүсэж, захидал илгээжээ 2024-02-07

Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 2024-02-07