Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үзэгч, дэмжигчдээсээ урам хүсэж, захидал илгээжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үзэгч, дэмжигчдээсээ урам хүсэж, захидал илгээжээ

"Найман ишигний" гэх хэрэгтэй холбогдуулан цагдан хоригдоод 64 хонож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгч П.Эрхэмбаяраар дамжуулж үзэгч, дэмжигчдэдээ захидал илгээжээ.

Энэхүү захидалдаа "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчийг, Зариг.мн сайтыг дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс урам, дэмжлэг авч урамшин ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж үр дүнд хүргэж байсныг уншигч үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ.

Чин сэтгэлийн үгээ Зариг.мн сайтын редакц, фэйсбүүк хуудас болон миний албан ёсны сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа миний бие та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно" хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав 2024-02-06

Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа 2024-02-06

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлжээ 2024-02-06

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа 2024-02-07

Өнөөдөр, маргааш зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлана 2024-02-07

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үзэгч, дэмжигчдээсээ урам хүсэж, захидал илгээжээ 2024-02-07

Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 2024-02-07

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-02-08

Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана 2024-02-08

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 13 цагт эхэлнэ. 2024-02-08

Ерөнхийлөгч Төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа 2024-02-08