Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах шийдвэр гаргалаа.
ЯЛЛАГДАГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ АВСАН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧИЛСӨН ТУХАЙ
Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024.02.09 №2024/ЕШЗ/272
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.
Эх сурвалж:Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.