Европын залуучуудын аварга шалгаруулах биатлоны тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Европын залуучуудын аварга шалгаруулах биатлоны тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Монголын тамирчин Энхбатын Энхсайхан Польшийн  Якушиц хотноо болж буй Европын залуучуудын аварга шалгаруулах биатлоны тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Өдгөө 21 настай тамирчин 15 км-ийн ганцаарчилсан уралдаанд түрүүлсэн байна. Тэрбээр уг зайг 44 минут 34.8 секундэд туулж, нэг ч буудлагаа алдалгүйгээр барианд оржээ.

Хоёрдугаар байрыг Финландын биатлонч Калле Лоукканхухта эзэллээ. Тэрбээр тэргүүлсэн тамирчнаас 1.6 секундээр хоцорч, буудлагаа алдаагүй гүйцэтгэсэн байна. Гуравдугаар байрт Эстонийн тамирчин Якоб Кулбин шалгарчээ.

Э.Энхсайхан биатлоны олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж, медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.