Баян-Өндөр сумийн нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах, дүү гурван бөх аймгийн арслан С.Лувсангомбо, С.Гомбодорж, аймгийн заан С.Дорж нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.