Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна. Энэ бүсэд 53,943 хүн, 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй хамгийн ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Үйлдвэрлэл, ногоон байгууламж, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, дэд бүтцийн сүлжээнд маш бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж байна. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан. Засгийн газрын дундаж нас 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Бодлого тогтворгүй байсан нь томоохон асуудлуудад нөлөөлж, урт хугацааны бодлогогүй явж иржээ. Үүний суурь нь авлига. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөр боловсруулсан” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.