Гурваас дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна
Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой байдаг.
Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.
Учир нь, Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулах гэж байна. Тодруулбал, гурваас дээш жил техникийн үзлэг хийлгээгүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах бөгөөд энэ нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байна гэсэн үг.
Техникийн үзлэгт ороход суудлын машин 22000, ачаа, автобус, механизм 33000, мотоцикл, чиргүүл 11000 төгрөгийн үнэтэй байна.
Техникийн хяналтын үзлэгтээ цаг тухай бүрд нь хамрагдаж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өөрийгөө болон бусдыг зам тээврийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг Авто тээврийн үнэдэсний үндэсний төвөөс анхааруулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.