Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль баталжээ.

Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах  тухай” хууль баталжээ.

УИХ 2022 онд “Мөнгө зээл (ломбард)-ийн үйл ажиллагааг зохицуулах  тухай” хууль баталжээ.

“Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах  тухай” хуулийг 2023 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байх юм.  Санхүүгийн зохицуулах хороонд энэ хууль хүчин дөгөлдөр үйлчилсэн нэг жилийн дотор уг үйл ажиллагааг эрхлэгч этгээдүүд бүртгүүлэх ёстой. Хуульд заасан  хугацаа 2024 оны 3 дугаар сарын 1-нээр дуусгавар болж байна. Иймд тус хороонд бүртгэлгүй этгээд мөнгө зээлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж байна гэсэн үг юм. 

Мөнгө зээлийн үйл ажиллагааны Бодлогын зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор барьцаалан зээлдүүлэх (ломбард) этгээдийн сарын зээлийн хүүгийн дээд хэмжээ 4,5 хувь байна гэж тогтоосон. Бодлогын зөвлөлийн дээрх тогтоол өнөөдрөөс мөн хэрэгжиж эхэлнэ. Ийм үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд зээлдэгчийн хугацаа хэтэрсэн тохиололд үндсэн хүү, түүний 20 хувьтай тэнцэх хэмжээний алданг тооцох үүрэг хуулиар хүлээлгэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 85 дугаар тогтоолоор тус хорооны дэргэдэх орон тооны бус Бодлогын зөвлөлийг хуулийн хүрээнд зохион байгуулж ажилд нь оруулсан байна. Энэ зөвлөл  12 гишүүнтэй 3 жилийн хугацаатай ажиллана.

Тус хорооны даргын санал болгосноор Зөвлөлийн дарга Хорооны гишүүн, дэд дарга байхаар хуульчилжээ. Харин бүрэлдэхүүний хувьд:

  • Санхүүгийн зохицуулах хороо 2;
  • Монголбанк 1;
  • Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1;
  • Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1;  
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага 1;
  • Цагдаагийн төв байгууллага 1;
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 1;
  • мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 3;
  • салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл 1 гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А252 дугаар тушаалын хавсралтаар “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг баталжээ

Журам

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх газрын эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн мэдээллийн цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, түүнийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зорилгоо тодорхойлжээ.

Цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санг (цаашид "цахим мэдээллийн сан" гэх) үйл ажиллагаандаа ашиглана. Цагдаагийн байгууллага, алба хаагчаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаар оруулсан мэдээллээс бүрдэнэ. Цагдаагийн байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал:

  • алдагдсан эд зүйлсийн онцлох шинж тэмдгийг фото зургаар баталгаажуулж, дугаар, имей код болон шаардлага бусад мэдээлэл зэргийг тодорхой оруулах;
  • цахим мэдээллийн санд байршуулсан мэдээллийг тогтмол шинэчлэх;
  • цахим мэдээллийн сангийн системийн ашиглалтын бэлэн байдал, хөгжүүлэлт, тогтвортой ажиллагааг хариуцан зохион байгуулах. 

Барьцаалан зээлдүүлэх газар:

  • үйл ажиллагаатай холбогдсон шаардлагатай мэдээлэл авах боломжийг хангасан цахим бүртгэлтэй байх;
  • барьцааны зүйл хүлээн авах бүрт мэдээллийн сантай тулгалт хийх;
  • сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаагийн байгууллагад цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэх;

Мөн барьцааны зүйл нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсаныг цагдаагийн байгууллагаас тогтоосон тохиолдолд борлуулахгүй, үрэгдүүлэхгүй байх тодорхой үүрэг хүлээхээр журамд тусгасан байна.

Ийнхүү барьцаалан зээлдүүлэгч этгээд өөрийн дураар өндөр хүү, алданги тогтоох боломжгүй болжээ. Харин ийм зөвшөөрөлгүй этгээд дээрх үйлчилгээг эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх шинэ эрх зүйн орчин бүрдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Яаралтай тусламжийн тусгай дугаарт холбогдохгүй байвал +976 угтвар хийж залгаарай 2024-02-29

Улсын онцгой комисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив,тусламжийг ирүүлсэн байна 2024-02-29

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ 2024-03-01

“Музейн нээлттэй өдрүүд” өнөөдрөөс эхэллээ. 2024-03-01

УИХ-ын сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо 2024-03-01

Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль баталжээ. 2024-03-01

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал. 2024-03-01

Гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно. 2024-03-01

Метроны цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн станцаас нийлүүлнэ 2024-03-01

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь 2024-03-04

БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ 2024-03-04