Гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно.

Гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно.

Монгол бөхийн өргөөнд өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно.

Тодруулбал, өнөөдөр 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан эхэлнэ. Тус барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр тэргүүтэй улсын цолтой 32 бөхөөр манлайлуулсан 128 хүчтэн зодоглоно. Супер азтан суудлын автомашинтай, гурван үзэгч бүтэн жил бөхийн өргөөнд бөх үзэх эрхтэй гэртээ харина.

Тэгвэл маргааш  Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох юм.

Харин энэ сарын 3-нд буюу ням гарагт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат  Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах ажээ. Д.Багахүүгийн хувьд 1983 онд Ардын хувьсгалын 62 жилийн ойгоор улсын хүчит арслан Г.Дэмүүлээр тав давж улсын начин цол хүртэж байв. Тэрбээр Өмнөговь аймгийнхаа наадамд нэг түрүүлж, зургаан удаа үзүүрлэсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ 2024-03-01

“Музейн нээлттэй өдрүүд” өнөөдрөөс эхэллээ. 2024-03-01

УИХ-ын сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо 2024-03-01

Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль баталжээ. 2024-03-01

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал. 2024-03-01

Гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно. 2024-03-01

Метроны цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн станцаас нийлүүлнэ 2024-03-01

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь 2024-03-04

БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ 2024-03-04

Улсын Аварга О.Хангай: Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. 2024-03-04

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ 2024-03-04