БНСУ-д цагаач монгол иргэнийг хууль зөрчин хоёр удаа торгосон байжээ

БНСУ-д цагаач монгол иргэнийг хууль зөрчин хоёр удаа торгосон байжээ

БНСУ-д хууль бусаар оршин суусныхоо төлөө торгууль төлсөн ч давхардуулан торгуулийн ял сонссон Монгол Улсын хууль бус цагаач иргэнийг тус улсын дээд шүүх торгуулиас чөлөөлсөн талаар "Newsis" мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Дээд шүүхийн 1 дүгээр хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэн А-д холбогдох давж заалдах шатны шүүх хурлаар гурван сая воны торгууль ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноо мэдэгдлээ. Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж ийнхүү торгох ял оноосон ч хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Хэргийг тодруулбал, Монгол Улсын иргэн А нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр жуулчны хувиар Солонгост нэвтэрсэн бөгөөд оршин суух хугацаа нь 2020 оны аравдугаар сарын 3-ны өдөр дууссан ч 2021 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаа хэтрүүлсэн байна.

Тухайн үед прокурор Цагаачлалын хяналтын тухай хуулийг хэрэглэж, 2022 оны наймдугаар сард 3 сая воны торгууль ногдуулжээ. Гэвч А-д 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Инчоны Цагаачлалын албанаас мөн адил 3 сая воны торгууль ногдуулах тухай мэдэгдэж, тэр өдөртөө бүх мөнгийг нь төлүүлсэн байна. Үүнийг хожуу мэдсэн прокурорууд яаралтай давж заалдах өргөдлөө өгч торгуулиас чөлөөлүүлжээ.

Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.