БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа болж байна

БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа болж байна

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран Сөүл хотноо "Монголд үйлдвэрлэв-2024" үзэсгэлэн худалдааг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаад ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна. Уг үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцлийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллахад чиглэж байгаа аж. 

Жил ирэх тусам бараа бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, борлуулалт нь амжилттай байгаа

"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа Сөүл хотноо энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.