СХД-ийн 8-р хорооны иргэд газраа орон сууцаар солих боломжтой.
Азийн хөгжлийн банк болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр “Ногоон орон сууц” төслийг нийслэлээс хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд газрыг орон сууцаар солих талаар СХД-ийн наймдугаар хорооны иргэдэд таниулах үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нээн үг хэлэхдээ “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохыг зорьж буй. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ иргэдтэйгээ хамтран ажиллана. Баянхошуу дэд төвийг тойрсон орон сууцжуулах бодлогыг ногоон орон сууц чиглэлээр төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэмнэлттэй, иргэдэд ээлтэй орчин бүхий орон сууцны хороололтой болно. Энэ орчим Монгол Улсын Ерөнхий сайд болон хотын даргын дэвшүүлж буй “20 минут”-ын хот болох эхний цэг болж байна. Эхний ээлжийн эхний блок болох 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Тиймээс энэ хавраас дараагийн ээлжийн 446 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжийн блокт СХД-ийн наймдугаар хорооны иргэд та бүхэн газраа орон сууцаар солих боломжтой. Ингэснээр дараа, дараагийн бүтээн байгуулалтын ажил хурдсах давуу талтай. Газрыг орон сууцаар солих ажил маргаашаас эхэлнэ” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.