МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, олимпын эрхийн тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ.
Мэргэжлийн боксын рингэнд ес дараалсан ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргажээ.
Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсаж, уучлалт гуйсан байна. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүсчээ.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд зөвхөн боксын рингэнд тулалдаж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг хүсэл минь байсан. Одоо та бүхэн сүүлийн хүсэл болох олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Түүний хувьд Парисын олимпод Монголынхоо нэрийг гаргаж, медалийн тавцанд зогсохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хүсэлтийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.