Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан болно
Монголд анх удаа морин тойруулгын уралдааны нэгдүгээр шат ирэх тавдугаар сарын 3, 4-нд, хоёрдугаар шатны уралдаан 11-нд болно. Морин тойруулгын нэг удаагийн уралдаанд 40 морь уралдуулах бөгөөд дөрвөн насны ангилал тус бүрд 160 хүлэг шандас сорино.
Уралдааны бүртгэлийн хураамж 3.5 сая төгрөг байх бөгөөд орлогыг шимтгэл авахгүйгээр 100 хувь шагналын санд хуваарилж буйгаараа онцлог аж.
Нийт 2.24 тэрбум төгрөгийн шагналын сантай уг уралдааны тэргүүн байрт орсон хүлгийн шагнал 224 сая төгрөг байх бөгөөд морины эзэн шагналын 50 хувь болох 112 сая төгрөг, уяач 40 хувь буюу 89 сая төгрөг, морь унасан хүүхэд нь 10 хувь буюу 22 сая төгрөгийн эзэн болох юм. Нэгдүгээр шатны уралдааны зай 8.6-12.6 км байх бол хоёрдугаарт шатных 12.6-16.6 км байх аж. Уралдааны дүрэмд эр, эм харгалзахгүй, сэрвээ хэмжихгүй, харин шүдэлнэ гэж заасан байна.
Тус компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөн морин тойруулга барихаар 80 га газрыг дуудлага худалдаагаар авч, энэ ондоо багтаан бүтээн байгуулалтаа эхлэхээр зорьж байгаа аж. Энэ нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.